НИТХ-ын зөвлөлийн хуралдаан нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна

Б.Мөнхболд
2 цаг 51 минутын өмнө

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь ажиллаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр зорьж байгаа билээ.

 Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зүгээс 103 дугаарт өгсөн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч нар харилцааны доголдолтой загнадаг, уурладаг гэсэн гомдол их ирж байна. Тиймээс хүний нөөцийн асуудал байна уу, техник тоног төхөөрөмж дутагдалтай байна уу эсвэл удирдлагын менежментийн алдаа байна уу гэдгийг тодорхойлж хамтдаа гарц, шийдэл олъё. Үр дүнд нь иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 5-10 минутын дотор түргэн тусламжийн үйлчилгээ авдаг болно” хэмээн онцлов.May be an image of ambulance, van, hospital and text that says '1PT3H 3H TyCЛAMЖ'

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг бөгөөд 2025 онд 445.827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10%-иар нэмэгдэж байна” гэв. Мөн тус төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн, Б.Хуягбаатар, Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин, холбогдох албаны удирдлагууд ажиллаж байна

May be an image of one or more people, people studying and newsroomMay be an image of one or more peopleMay be an image of phone and text that says '売 ТУРГЭН ТУСЛАМЖИЙ TOB- TOB'



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна