Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Х.Есү
2 цаг 54 минутын өмнө

Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд 02 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана. 

Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлуудын талаар ярилцаж, санал солилцоно.

Яармаг дахь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын байранд 10:00–13:00 цагт зохион байгуулагдах уулзалтад доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScr1_ORgtMtl1X6uMEywFmdI8em33TXKICT98ZVz2Xqp8EgJg/viewform?usp=publish-editor

Холбоо барих утас: 7700-3883; 9999-5605



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна