Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн 7 хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч 2 аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, 8 иргэнийг 4 сая төгрөгөөр тус тус торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
Иргэд Та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна