Нөгөөдрөөс шөнөдөө -39-44, өдөртөө -25-30 градус хүрч эрс хүйтэрнэ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

10 хоногийн урьдчилсан төлөв

2026 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 06-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус хүйтэн, өдөртөө -8...-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 03-04-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: 04-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -32...-37 градус, бусад хэсгээр -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна