Гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөсөн осол гарчээ

Т.Отгонсувд
3 цаг 21 минутын өмнө

Сургууль орчмын зам дээр гарцаар гарч явсан хоёр хүүхдийг автомашин мөрөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн ойролцоо явган хүний гарцаар гарч явсан 10-15 насны хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна