Явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр сурагчийг автомашинаар мөргөсөн хэрэг өчигдөр /II.03/ Баянзүрх дүүрэгт гарчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд очиж шалгахад Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овооны ойролцоо төв зам дээр 8 дугаар ангийн 2 сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн байжээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна