С.Шаарийбуу: Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр 5 дахь удаагаа явахаар боллоо

Х.Есү
2 цаг 25 минутын өмнө

С.Шаарийбуугийн охин Ш.Алтантуяаг 2007 онд Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал өнгөрсөн 1-р сарын 20-нд болсон. 

Малайзын шүүхээс өөрсдийн Засгийн газраа буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгож бууруулахаар шийдвэрлэсэн байдаг.Тэгвэл С.Шаарийбуу гуай Малайзийн дээд шүүхэд хандахаар болжээ.

Тэрбээр, "“14 хоногийн өмнө яваад ирсэн Зүдрэлгүй үйлдэл гэж үгүй. Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй. Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна энэ намар,өвөл 5 дахиа явах боллоо. Сайхан шинэлээрэй" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна