Намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх саналыг Боловсролын яаманд хүргүүлжээ

Т.Отгонсувд
2 цаг 57 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон билээ. 

Үүнтэй холбоотойгоор ирэх намар хичээл, сургуулийг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Боловсролын яаманд хүргүүлжээ.

Тус арга хэмжээний үеэр гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалалд зохицуулалт хийх шаардлага үүсэж буй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.182
    1 цагийн өмнө

    Хичээл ордогоороо орсон дээр ч дээр, тэр зочидоо өөрсдөө зохицуулаачээ

    Хариулах