ХХБ-наас хоёр сая ам.доллар залилсан этгээдүүдийг Тайландаас баривчиллаа

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар /5,7 тэрбум төгрөг/ залилаад шүүх хурлын өмнө оргон зайлсан Б.Бямбадорж Б.Баттулга нарыг Тайланд улсаас баривчилжээ.

Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна