Тунгалаг мэлмий арга хэмжээ Өвөрхангай аймагт үргэлжиллээ

Х.Есү
2 цаг 50 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран 2025 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймагт зохион байгуулсан “Тунгалаг мэлмий – 2025” хүмүүнлэгийн арга хэмжээний үеэр нүдний хараагаа оношлуулж, тодорхойлуулсан 100 гаруй иргэд, алба хаагчдын БНСУ-д захиалгаар хийлгэсэн нүдний шилийг гардуулах арга хэмжээ (2026.02.06) Арвайхээр хотод боллоо.

May be an image of dais and text

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо.

Дэслэгч генерал Ц.Тогоо арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалж буй алба хаагчид, ахмадууд төдийгүй иргэн бүрийн эрүүл мэндийг дэмжих, тэдний сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах зорилготойг онцлон тэмдэглэлээ.

May be an image of one or more people and crowd

Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Энхтүвшин Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар аймгийн ард иргэд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад танилцуулж, бусдыг манлайлан албаа үлгэр жишээчээр хааж буй гурван алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй бугуйн цагийг дурсгалаа.

May be an image of one or more people and text

Мөн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагтаа өрхийн хэрэгцээний хүнсний ногоо тариалан арвин их ургац хураан авсан цагдаагийн хошууч Ж.Үл-Олдох, ахлагч Б.Бямбасүрэн нарт хүнсний ногоо тариалах зориулалт бүхий 4х6 хэмжээтэй иж бүрэн хүлэмжийг гардуулж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олонд 5 хайрцаг ном, 4 хайрцаг хувцасыг Монгол цэргийн нэгдсэн холбооноос хандивлалаа. 

May be an image of one or more people, dais, newsroom and text

Түүнчлэн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхдүүд, ар гэрийнхэнд Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн дурсгалын “Бид ялав” медалийг гардуулж, МЦНХ-оос 2025 онд зохион байгуулсан онцлох ажлуудын талаар танилцууллаа. 

May be an image of text

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна