Р.Булгамаа: Хил дээр саатуулагдсан иргэддээ тусалж чадахгүй бол Элчин сайдын яамыг татан буулгах хэрэгтэй

Х.Есү
2 цаг 40 минутын өмнө

БНСУ руу зорчих иргэд хил дээрээс буцах эсвэл саатуулагдах асуудал цөөнгүй гардаг. Энэ талаар хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

Тэрбээр, "БНСУ-ын онгоцны буудал дээр саатуулагдсан Монгол Улсын иргэдэд хэн туслах ёстой юм вэ? Саатуулагдсан иргэд сандраад залгах юм. ЭСЯ-ны утас руу Монголоос залгаад ч авахгүй юм.

Гадаад улсын хил дээр саатуулагдсан иргэддээ тусламжийн гараа сунгаж, хамгаалж чадахгүй бол элчин сайдын яам татан буугдах хэрэгтэй. БНСУ-ын хил дээр Монгол Улсын Иргэдтэй ийнхүү зүй бус, доромжилж харьцах байдал дахин дахин үргэлжилсээр байх бол Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гаргасан "БНСУ-ын иргэдийг ВИЗ-гүй зорчуулах" тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах болно.

Энэ бол тусгаар тогтносон Монгол Улсын иргэдийн Хууль ёсны эрхийн төлөөх үйл хэрэг байх болно" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    22 минутын өмнө

    амныхаа зоргоор шаах ч гоё л доо. ЭСЯ-гүй болгочуул монгол хүн одоогийхоос дээрдэхгүй болов уу. Харин соёлт улсын хөгжил дэвшилд соёлгүй иргэдээ сургах талаар бод.

    Хариулах