Х.Нямбаатар: Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Х.Есү
2 цаг 26 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, энэ зун ашиглалтад оруулна гэдгийг хэллээ. 

Тэрбээр, "Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэнд 3 орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломж бүрдүүлсэн.

Орц, гарцыг ингэж шийдсэнээр өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчид аюулгүй, тав тухтай зорчиход ээлтэй гэж мэргэжлийн инженерүүд хэлж байгаа" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.128.247
    56 минутын өмнө

    Хотын даргаа сүү сааль ярьж, байхаар Улаанбаатарын утаа, замын түгжирэл гээд ажлуудаа хийгээчээ ... нөгөө туулын хурдны зам, өөр юу юу ч билээ замууд юу болсон бэ? энд тэнд нээлт хийж өөрт нь хамаатай хамаагүй асуудлыг өлгөж авч тууз хайчлах ажилд л өөрийгөө сурталчилаад явах юм.

    Хариулах