Прокурор эсэргүүцэж, холбогдогч нар нь гомдсон "Хөгжлийн банкны хэрэг"-ийн шүүх хурал өнөөдөр болно

Zuv.mn
2 цаг 23 минутын өмнө

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. 

Анх 2022 онд тус хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдогдуулан Нийслэлийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш гурван шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон байдалтай буй. Гэсэн ч Нийслэлийн прокурорын газрын нэр бүхий дөрвөн прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх болж байгаа юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна