“Шинжиан Шинфа” XXK-ийн гүйцэтгэх захирал Г бусдад залилуулсан гэх хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодрууллаа.
Нийслэлийн Прокуророос уг хэргийн талаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал С.Г-ээс “авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам долларыг бусдад залилуулсан” гэсэн гомдлыг 2023 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 3 удаа хэргийг хаах саналтай прокурорт ирүүлсэн. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор мөрдөгчийн саналыг хянаад, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, мөрдөгчид буцаасан байдаг.
Мөрдөх байгууллагаас хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа явуулж, өнгөрсөн оны 9 дүгээр сард хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, хаах санал гаргаж Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэн, өөрийн дотоод итгэлээр 2025 оны 9 дүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн.
Энэ шийдвэр нь холбогдогч талууд иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэсэн тайлбар мэдээлэл өгөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.222
Өөрийн дотоод итгэлээр гэж юу гэсэн ч тайлбарын…
Хариулах202.126.91.100
Arai l iumaa
Хариулах