УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа өөрийн хамаарал бүхий “Хос мөнгөн зам” ХХК-иар төрөөс “Сонгино-Хяргас нуур” чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам барих тендер авч, улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шенжиан Шенфа” ХХК-иар гүйцэтгүүлээд мөнгийг нь дутуу өгч хохироосон гэх хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Хохирогч болох “Шенжиан Шенфа” ХХК-ийн захирал Сун Гуончень энэ хэргийг илчлэн хэвлэл мэдээллийн байгууллагад хандсаны дараа Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нар хүний компанийн нэр, данс ашиглан төрөөс тендер авч, улсаас их хэмжээний мөнгө гаргуулж, улмаар уг мөнгөний нэг хэсэг нь Э.Бат-Амгалангийн сонгуулийн санхжүүжилтэд залцуулагдсан байж болзошгүй гэсэн илүү ноцтой хэргийн сэжүүр гарч ирсэн. Э.Бат-Амгалан сайд ч хэвлэлийн хурал зарлаж, “Б.Пунсалмааг мэдэх ч мэндийн зөрүүтэй л явдаг. Дүү Э.Батбаяр 40 гарсан хүн, хаана юу хийж явдгийг мэдэхгүй, бизнесээ хийгээд явдаг” гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл бид Б.Пунсалмаа хамааралтай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн “Хосмөнгөн зам” ХХК-иас УИХ-ын гишүүн, Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн дүүгийн эхнэрийн “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг хүргэж байна.
“Хосмөнгөн зам” ХХК Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаярын эхнэрийн “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу 6.8 тэрбум төгрөг шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, нөхөр Р.Батбаяр нарын эзэмшлийн гэх “Хосмөнгөн зам” ХХК төрөөс 86.5 сая долларын ТЭЗҮ-тэй 135.5 км замыг концессор барих эрх авсан. Улмаар энэ замаа “Шенжиан Шенфа” ХХК-иар 64,954,958 ам.доллараар гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Энэ мөнгөө зам баригдах явцад буюу 2017 онд шилжүүлэх ёстой байсан ч нэг ч доллар шилжүүлээгүй. Энэ хооронд “Шенжиан Шенфа” ХХК-ийг “Яаж ийгээд мөнгө олоод замаа барьчих, төрөөс санхүүжилт орж ирэхээр өгчихнө” гэж аргалсан нь тодорхой.

Хятадууд энд, тэндээс мөнгө зээлж, зам барьсан. “Хосмөнгөн зам” ХХК, Засгийн газар хооронд байгуулсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай зам байгуулах концессын гэрээ, сүүлд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор төр замын санхүүжилтийг 2020 оноос “Хосмөнгөн зам” ХХК-д олгож эхлэх ёстой байсан.
Чухам энэ үед “Шенжиан Шенфа” ХХК “Хосмөнгөн зам” ХХК-иас мөнгөө нэхэж, түүнтэйгээ зэрэгцээд дарамтад өртөж эхэлсэн байдаг.
Хамгийн ноцтой нь, төрөөс “Хосмөнгөн зам” ХХК-ид концессын төлбөр олгож эхлэх ёстой цаг хугацаанаас хойш буюу 2021 оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд “Би Эй Ди девелопмент партнерс” ХХК руу гурван удаагийн гүйлгээгээр 4.8 тэрбум төгрөг шилжүүлжээ.

Мөн компанийн данснаас 2021 оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд бэлнээр 2.7 тэрбум төгрөг зарлагадаж, 2.0 тэрбумыг нь 500 сая, 500 сая, 1.0 тэрбумаар нь “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу шилжүүлсэн.
“Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийг Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр эхнэр Э.Энхмаагийнхаа нэр дээр 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд үүсгэн байгуулсан. “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 22-нд “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болсон бол Э.Батбаяр “Бльюмон металс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч болсон байна. Энэхүү “Бльюмон металс” ХХК бол “Зэс эрдэнийн хувь” ХХК-д хувь эзэмшиж, эрдэнэтчүүдийн хувьцааг үнэгүйдүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа тэр компани юм.
Санаанд багтахгүй их хэмжээний мөнгийг “Эм Ойл групп” гэлдэг утгатайгаар шилжүүлсэн байхад Э.Бат-Амнгалан Б.Пунсалмаа хоёр нэг, нэгнээ мэдэхгүй байх магадлал маш бага.
Энэ мөнгийг Э.Батбаяр чухам яасан бэ, гадуур яригдаад байгаа шиг Э.Бат-Амгалангийн сонгуулийн ажилд зарцуулагдсан уу гэдгийг шалгах нь одоо Хууль хяналтынхны хийх ёстой ажил болж байна.
“Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу мөнгө шилжүүлсэн баримт дээр Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын гарын үсэг байгааг уншигч анзаарсан байх. Энэ хэргийг харин цагдаа, прокурор шалгаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
MUUSAIN LUIVARCHID DANDAA HUDUUNII HUUSUN MANTUUNUUD BNA BUGDIINH HOOLOIG OGTLON ALAH HTEI
Хариулах202.179.15.114
Хамгийн гол нь Пунсалмаагийн компани төсвөөс Концессын гэрээний дагуу мөнгөө авсан юм уу? Хятад компанидаа өгсөн юм уу? гэдэгт хариулт өгсөнгүй. Улстөрийн захиалга аа гэж..ккк
Хариулах59.153.114.129
Шилжүүлсэн мөнгө нь хаанаас орж ирсэн бэ, шилжүүлсний дараа нөгөө компани нь юу хийв гэдэг шалгаж тогтоох ёстой асуудал мөн байна аа.