Б.Баянжаргал “Улсын аварга малчин”-аар шалгарлаа

Х.Есү
2 цаг 41 минутын өмнө

Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Хулд сумын Олдох багийн малчин Бумцэндийн Баянжаргал, гэргий Төмөрчулууны Баярмаа нарт шагналыг гардууллаа.

Шагналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар гардуулав.

Б.Баянжаргал нь удам залгасан малчин бөгөөд түүний эмэг эх БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, тэмээчин Б.Эс, түүний аав БНМАУ-ын аварга малчин С.Бумцэнд нар билээ. Б.Баянжаргалынх тэмээн сүргийг түлхүү өсгөн үржүүлж байна. Тэр дундаа Олдохын хүрэн бор тэмээг өсгөн үржүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан омог болгоход гар бие оролцож ашиг шимийг нь баталгаажуулсан юм. Б.Баянжаргал, Т.Баярмаа нар нь жилд дунджаар 70-80 ээлжийн ингэ ботголуулж, ботгоо 100 хувь бойжуулж авдаг байна.

Тэрээр Улсын шилмэл малын үзэсгэлэн худалдаанд 2015, 2019, 2022, 2025 онуудад Олдохын хүрэн бор омгийн шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчээр оролцож тэргүүн байруудад шалгарч улсын ашиг шимт малаар бүртгүүлж байсан. Мөн 2020 онд аймгийн аварга малчин, 2022 онд МҮОНРТ-ийн Алтан ботгоны эзнээр шалгарч байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна