ТОДРУУЛГА: Хүүхдүүдийг хорих үндэслэл байхгүй тул мэдүүлэг аваад буцаасан

Х.Есү
2 цаг 55 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгнээ бүлэглэн зодож байгаа өсвөр насны хүүхдүүдийн бичлэг цахим орчинд цацагдсан. Уг хэрэгт холбогдуулан улсын болон хувийн сургуулийн 8 сурагчийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн

Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар тухайн хэргийн явцын талаар бид Цагдаагийн байгууллагаас тодрууллаа. 

"Хэрэгт холбогдосон, үйлдсэн хүүхдүүдээс байцаалт тодруулга мэдээлэл авсан. Хорих үндэслэл байхгүй учир, эцэг эхийнх нь хамт мэдүүлэг аваад буцаасан. Энэхүү хэрэгт олон холбогдогч байгаа учраас шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Тухайн хэргийг голлон зохион байгуулж байгаа хүмүүсийг илрүүлж шалгах хэрэгтэй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Тухайн дээрэлхэлтийн хэргийг үйлдсэн хүүхдүүд инстаграм дагагчаа өсгөх зорилгоор бусдыг бүлэглэн зодож бичлэг хийдэг ба голлон үйлддэг хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд байдаг байна. 

Хэрвээ эдгээр хүүхдүүдийн гэм буруутай нь тогтоогдож бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жил хүртэл хорих ялтай. Бусдын амь нас эрүүл мэндэд ноцтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэлх хорих ялтай оноох юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.246
    56 минутын өмнө

    Horih undeslel baihgui gej yu hutsaad bgan be?????? Harvaas bichleg n tsatsagdad amnas n tsuh gartln zodoj tsohij, uchgulj uuruur n huvtssig n tailulj bga bichleg n tsatsagdad bhd cn horih undeslel baihgui gdg cn yugsn ugiin be??? Ter baysgalangihn aav n neg ym hisn bolol ter tsagda nar ingj dugnsn bgashde

    Хариулах
  • 150.228.177.153
    58 минутын өмнө

    Толгойлогч хүүхдүүдийг 3 ба 3 жилээр шоронд илгээчихээ.

    Хариулах