П.Мөнхтулга: Би эрх баригчидтай наймаалцаагүй

Х.Есү
2026/04/15

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-АН-ын 13 гишүүн бүлгийнхээ шийдвэрийг дагахгүй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.  Эдгээр гишүүдийг эрх баригчидтай тохиролцсон гэж ярьж байна. Энэ дунд таны нэр байсан. Та тайлбар өгөөч.

-Манай намын бүлэг дахиж хуралдана. Хүмүүсийн сошиал дээр тавьсан өөрсдийнх нь бодол л тийм байх. Би эрх баригчидтай наймаалцаагүй. Би бүлэгтэйгээ ярилцаж байж, намын гишүүн гэдэг утгаараа бүлгийнхээ шийдвэрийг зөрчвөл дараа нь над дээр маш том улс төрийн хариуцлага ирнэ.

Хоёрдугаарт хувь гишүүний үзэл бодол байгаа. Чуулган дээрх нөхцөл байдлыг харж байгаад зөв шийдвэрээ чуулган дээрээ л гаргая гэж бодож байна. Маш олон хүчин зүйлээр шахагдаж байна. Тиймээс хамгийн зөв эх орондоо хэрэгтэй гэсэн шийдвэрээ л гаргана” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна