Д.Ганбат: АН-ын бүлгийн 20 гаран гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа

Х.Есү
2026/04/15

Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт маргааш болно. АН-ын бүлэг тус хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ч 13 гишүүн дэмжинэ гэдэг мэдээлэл явсан. 

Тухайн 13 гишүүний нэрс дунд УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэр байсан учир бид ямар байр суурьтай байгаа талаар нь тодрууллаа.

Тэрбээр, “Тэр гишүүд дунд миний нэр явж байна уу? Баярлалаа. 13 биш 20 гаран гишүүд байгаа. Парламентыг гэмт хэргээс нуугддаг, гэмт хэрэгтнүүд орогнодог, хулгай луйвраа хийдэг цайз болгож болохгүй. Парламентад угаасаа л ёс зүйтэй хүн суух ёстой. Ёс зүйг хуульчилж болохгүй энэ тэр гэж яриад байх шаардлагагүй. Хэрвээ ёс зүйтэй байсан бол өөрсдөө очоод шалгуулах ёстой шүү дээ. Гэвч тэгсэнгүй.

Ерөнхийлөгч өнөөдөр энэ хуулийг батлуултлаа өргөн барина гэж хэллээ шүү дээ.

-АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж гурван одтой шийдвэр гаргана гэдэг мэдээлэл байна. Хэрвээ тийм шийдвэр гарвал та дагах уу?

-Гурван одтой шийдвэр гарах боломжгүй. 20 гишүүн арай өөр байр суурьтай байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.100
    2026/04/16

    Их хуралд эрх мэдэл,хулгай хийж хөрөнгөжих бодолтой хүмүүс л байгаа тэд энэ хуулийг яаж дэмжих вэ.......

    Хариулах
  • 66.181.190.239
    2026/04/16

    Ганбат гишүүн аливаад өөрийн гэсэн бодолтой туйлширдаггүй хүн шиг санагддаг.

    Хариулах