“Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө.
-Хүнсний зах, Худалдааны төв
-Ресторан
-Үсчин
-Зочид буудал
-Нийтийн халуун ус
-Авто засвар /агрегат, кузов/
-Цахим тоглоомын газар
-Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин,
-Хүнсний бусад үйлдвэрлэл
-Агуулах дэлгүүр
-Баар /Паб, лоунж/
-Гоо засал
-Бөөний худалдааны төв
-Хүнсний бус барааны зах, худалдааны төв /барилгын материал, мод автотехник/
-Их дэлгүүр
-Хайпермаркет
-Супермаркет
-Минимаркет
-Хүнсний дэлгүүр
-Ая тухтай дэлгүүр / конвиниенс стоор/
-Үзүүлэнгийн танхим
-Аутлет
-Бутик
-Төрөлжсөн барааны дэлгүүр
-Мухлаг
-Улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа
-Дахивар худалдан авах цэг
-Баар /билльярд/
-Баар /боулинг/
-Баар /Дэлгэцийн гольф, автомат тоглоом/
-Баар /Диско клуб/
-Баар /Караоке/
-Баар /Тайчих клуб/
-Кафе
-Кофе шоп
-Цайны газар /Нийтийн үйлчилгээний болон байгууллагын дэргэдэх/
-Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг
-Хүргэлтийн хоолны үйлчилгээ
-Хумс засал
-Хувцас захиалга, засвар
-Гутал засвар
-Гэр ахуйн тавилгын засвар
-Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
-Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
-Цүнх засвар
-Нүдний шил захиалга, засвар
-Цоож, түлхүүр, засвар
-Цаг засвар
-Хими цэвэрлэгээ, угаалга
-Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
-Айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ
-Айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ
-Эд бараа түрээслэх үйлчилгээ
-Дэн буудал
-Жуулчны бааз
-Амралтын газар
-Гэр буудал
-Саун
-Бассейн
-Фитнес, спиннинг
-Аэробик, иог, бүжгийн клуб
-Боулинг
-Алжаал тайлах төв /иллэг/
-Бильярд
-Дугуй засвар
-Автомашины угаалга
-Автомашины доторлогоо
-Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэг
-Авто зогсоол /битүү/
-Хүүхдийн тоглоомын төв
-Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа
-Хөнгөн үйлдвэрлэл
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх (Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүр
-Үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн (Нийслэлийн Жижиг, дунд үй
-Хүнснээс бусад худалдаа эрхлэх (Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг)
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх
-Хүнсний бус худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл(Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг)
-Хүнснээс бусад худалдаа эрхлэх
-Соёл урлагийн талбайд гар урлал бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа эрхлэх
-Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх (Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг,
-Соёл урлагийн талбайд явуулын үйлчилгээтэй кофены цэг ажиллуулах
-Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл
-Өндөгний үйлдвэрлэл
-Уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээний үйлдвэрлэл
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэл
-Баар /спорт/
-Кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ
-Соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
-Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг)
-Хүнсний худалдаа үйлчилгээ (Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дү
-Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх (Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ )
-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагааны дүгнэлт авах
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагааны дүгнэлт авах
-Нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулий
-Хоолны газрын хоол идэх хэрэгсэлд ариутгагч төхөөрөмж ашиглалтын бүртгэл
Иргэн ямар бизнес эрхлэхээ e-business.mn системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй ч гэсэн дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.
“Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг л зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна.
Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье" гээд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.
e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.12
Сайн шүү! Энэ ажил.
Хариулах