Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Туулын хурдны замын төслийг түр зогсоосноо мэдэгдсэн. Харин өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ, эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах санал 1 саналын зөрүүгээр дэмжигдсэнгүй.
Уг асуудалтай холбогдуулан бид Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогт Т.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрбээр, “Нэг дэд бүтэц чинь олон хуулиар хэрэгждэг. Олон яамдын журам байдаг. Гэхдээ нэг зүйлийн анзаарвал зураг төсөл гэдэг нь хуулиуд дээрээ өөр байдаг. Тэгснээ гэнэт зураг төсөв болоод явчихдаг. Үүнийг энэ хуулиуд дээр ерөөсөө нэгтгээгүй.
Бид Засгийн газрынхаа шийдвэрийг хүндэтгэж байгаа учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулаад хүргүүлчихсэн байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дахиж хийхгүй.
Гүүрэн байгууламжууд дээр би бол загасны судалгаа байсныг амьдралдаа харж үзээгүй. Тийм судалгаа байдаггүй гэдгийг албан ёсоор хэлье. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлын асуудлыг шийдэх гэж байгаа төслүүдээ улстөржүүлээд байвал Монгол Улс хөгжихгүй шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
PISDUU MIN HALZAN BUHANDAI MIN DALD OROOOCH . CHI HARIN ASUUDAL UUSGEED BGAA YUM BISHUU MUU MAANAG PISDUU MIN
Хариулах