Б.Заяабал: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжих хэрэгтэй

Х.Есү
9 цаг 23 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Заяабалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн явцад боловсронгуй болгох нь зүйтэй. Бид ард түмнийг төлөөлж томилогдсон. Тиймээс ард түмний санал бодлыг маш сайн сонсох ёстой.

УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн гэдэг нь Үндсэн хуулийн цэцээс тогтоогдсон бол эсвэл гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь шүүхээр тогтоогдсон бол эгүүлэн татна. Гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлнэ. Үүнийг бүгдийг нь УИХ, цэцийн шийдвэр, шүүхийн шийдвэр гарсны дараагаар УИХ шийдэхээр хуулийн зохицуулалттай.

Энэ асуудлыг үндсэн хуулиас гаргаад Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9-р зүйл дээр гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай заалт байгаа. Энэ заалт дээр 2-3 асуудал хөндөгдсөн байдаг. Нэгдүгээрт нь УИХ-ын гишүүний орон гарсан асуудал. Их хурлын гишүүн өөрөө Ерөнхийлөгч болсон бол эсвэл нас барсан бол орон гарсан гэж үзнэ. Хоёрдугаарт нь чөлөөлөхтэй холбоотой заалтууд байдаг. Гуравдугаарт эгүүлэн татахтай холбоотой заалт байдаг. Чөлөөлөхтэй холбоотой заалт нь өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлөгдөж болно. Эсвэл маш хүндээр өвдөж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон болоод өргөдлөө өгсөн бол чөлөөлөгдөнө.

Эгүүлэн татахтай холбоотой хоёр заалт Үндсэн хууль дээр байгаа хоёр заалтыг тодорхойлж оруулж ирэхдээ Үндсэн хуулийн гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авах эсэх талаар дахиад санал хураахтай холбоотой асуудал оруулаад ирчихсэн. Шүүхтэй холбоотой асуудал УИХ санал хурааж шийдэхтэй холбоотой асуудал ороод ирчихсэн. Тэгэхээр зэрэг үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байгаа асуудал бас байгаа" гэлээ. 

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна