Ерөнхий сайд Н.Учрал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэгдсэн. Үүнтэй холбогдуулан бид түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Багш нар хоёр өөр төрлийн цалин авдаг болчихсон. Нэмэгдлээ хуучин цалингаасаа авч байгаа. Өмнөх сайдын алдаанаас болж багш нарын цалинг нэмэх 1.2 их наяд төгрөгийг олох гэж толгойгоо гашилгаж байна.
Би үхэхээр чи үх гэдэг шиг хоёр болон гуравдугаар сарын цалингаа 4,5-р сарын цалингаас татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй. Ерөнхий сайд нөхцөл байдалтай танилцаад энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийд гэсэн. Тиймээс тооцоон дээрээ л сууж байна.
Ер нь энэ цалингийн асуудлыг шийдэхэд төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болоод байна. Юутай ч эхлээд хөрөнгө оруулалтаасаа таная гэж бодож байна. Тавдугаар сарын 1-нээс цалингийн зөрүүг олгохын тулд хичээнэ. Тодотгол хийх шаардлагатай бол 8,9 сараас л хийх байх гэж тооцоолж байна.
Хамгийн харамсалтай нь энэ буруу тооцоог өмнөх сайд нь Засгийн газарт танилцуулж, их хурал дээр батлуулсан нь төсвийн хууль зөрчсөн. Хууль зөрчсөн болохоор огцрох заалттай юм билээ. Нэгэнт огцорсон хүнтэй би юу ярих вэ дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.237
Зайлаа
Хариулах