Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнөх сайд П.Наранбаярыг төсвийн хууль зөрчиж, төсөв батлуулсан хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдээд байсан юм. Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн П.Наранбаярын байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, “960 тэрбум төгрөгийг төсвийн ажлын хэсэгт өргөн барьж байсан. Ингэснээр боловсролын салбарын бүх ажилтан, багш нарын суурь цалинг 50 хувиар өсгөх байсан. Харамсалтай нь 618 тэрбум төгрөгөөр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор төсөвт нь хүргэж, Засгийн газрын тогтоолын дагуу үндсэн суурь цалинг бүх хүн дээр өсгөсөн ийм л зүйл болсон.
Л.Энх-Амгалан өөрөө тэр үед хаана байсан юм. Л.Энх-Амгалан сайд бүх болохгүй байгаа хог новшоо ХҮН нам руу чихэхээ боль. Адилхан нэг төрд зүтгэж яваа хүмүүс шүү. Боловсролд ХҮН нам МАН нам гэсэн зүйл байхгүй шүү гэдгийг хэлмээр байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.140
Энэ бол чадваргүй хэлний сургалтын төвөө аваа явбал данга эргүү гар
Хариулах103.212.117.237
Зөв шүү. Энх-Амгалан бол олигтой хүн биш.
Хариулах