С.Ганбаатар: Гишүүнийг эгүүлэн татах хууль бол дарангуйлал тогтоох хууль

Х.Есү
2026/04/17

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээгүй. Үүнтэй холбогдуулан бид түүний байр суурийг тодрууллаа.

Тэрбээр, “Энэ хууль бол дарангуйлал тогтоох хууль. Шүлсээ буруу хаялаа л гэж эгүүлэн татна гэсэн үг. Монголын ард түмэн сонгосон л бол Монголын ард түмэн татаж унагаадаг бай. Дөрвөн жилийн дараа бид тэртээ тэргүй дүнгээ тавиулдаг шүү дээ. Цэцээр дамжуулж УИХ-д нөлөөлнө гэдэг бол байж болохгүй зүйл.

Бүлэглүүдийн ашиг сонирхолд улам барьцаалагдана л гэсэн үг. УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдонгуут нь эрхээс нь татгалзуулж байя гэдэг заалтыг хэрэгжүүлье гээд би ҮХЦ рүү бичиг явуулаад УИХ дээр унасан.

Миний үгэнд орсон ороогүй гэдгээр нь хариуцлага тооцож байгаа бол ард түмний сонгол сонголт биш болно. Ийм зүйл яаж болохгүй. Манай намын ч гэлтгүй залуу гишүүд айж, барьцаанд орж үгээ хэлж чадахгүй байгаад хэлэх ч үг олдохгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.70
    22 цагийн өмнө

    Ёстой иймхэн нөхөр байсан байна шдээ.

    Хариулах
  • 202.126.89.70
    22 цагийн өмнө

    Үгүй ер нээх шударга царайлаад байсан гишүүн байх амтанд ороо юу? хэрэв үгүй юм бол яагаад эрүүл байж болох өнцгөөс харж чадахгүй байгаа юм? Ерөнхийлөгч эсвэл УИХ гишүүн эсвэл МУ иргэн хэн ч бай гишүүнийг эргүүлэн татах эрхтэй байх ёстой. Идээд уугаад авилгал аваад иргэд доромжлоод бүр гаарч байна шдээ яагаад тэгээд байхад буцааж татаж болохгүй гэж. Гишүүн болоод эргэж ч харахгүй 4 жил толгой дээр суучаад хамаг эрх мэдэл мөнгө хандив бялуу хүртчээд зүгээр суугаад байж болж байгаа юмуу?

    Хариулах
  • 202.55.188.125
    Өчигдөр

    Хамгийн түрүүнд татагдах хүний нэг мөнөөсөө мөөн...

    Хариулах
  • 202.55.188.119
    Өчигдөр

    Гөлөг минь амаа тат

    Хариулах
  • 59.153.86.156
    2026/04/17

    Bitgii HUTS. Chamaig hamgiin turuund tatah heregtei

    Хариулах
  • 66.181.176.26
    2026/04/17

    Kkkk ene gulug amilj bn u

    Хариулах