О.Саранчулуун: Б.Хэрлэн надад ялгавартай хандаж, инээж тавлаж байгаад гомдсон

Х.Есү
2026/04/17

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ж.Батсуурь гишүүнтэй холбоотой ёс зүйн асуудлаар гомдол гаргасан ч Ёс зүйн байнгын хороон дарга Б.Хэрлэн хурал зарлахгүй байгаа асуудалтахй холбогдуулан хэвлэлд хандлаа.

Тэрбээр, “Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн надад ялгавартай хандаж, миний гомдлыг хэлэлцэхгүй байна. 11 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы үеэр Ж.Батсуурийн гаргасн үйлдлийн талаар би Ёс зүйн хороонд гомдол гаргасан. Тухайн үед Ж.Батсуурь гишүүн чуулганы танхимд согтуу байсан. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн асуудлыг ярьж байхад над руу хашхирч, нөгөө л нэг тэнэг юм аа ярьж байна гэж янз бүрийн байдлаар доромжилсон.

Тэгээд гарч ирэнгүүтээ сэтгүүлчдэд би тэгж хэлээгүй гэж худлаа ярьсан. Гомдол шийдэгдэхийг хүлээж зөндөө удлаа. Ж.Батсуурь гишүүн надаас уучлалт гуйгаагүй, надтай холбогдоогүй дээрээс нь Ёс зүйн хороо ч мөн адил ямар ч арга хэмжээ аваагүй. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн надад ялгавартай хандаж, инээж тавлаж байгаад гомдсон.

Б.Хэрлэн гишүүн зүгээр л та хоёр хоорондоо ярилцчихаач дээ гэсэн. Ёс зүйн хороо надад ялгавартай хандаж байна. Ёс зүйн хороо өөрөө ёс зүйгүй ажиллаж байна. Эмзэг асуудлаа ярьж байхад Б.Хэрлэн гишүүн инээгээд байсан. Тэгснээ би ер нь ёс зүйн хорооноос гардаг ч юм уу гээд байсан. Яагаад ийм ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна” гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.70
    Өчигдөр

    гоншигнож гонгинох ямар хэрэгтэй юм юу хийх гэж наанаа очиж суусан юм тэр ажлаа л хий! иргэд тэр байтугай юм давж амьдарч байгаа шүү.

    Хариулах
  • 202.55.188.119
    2026/04/17

    Эвий эвий их гомдсон байна хоёр үгний пян даахгүй бол үхсэн хүүрээ хийж их хуралд сууж байдаг юм вэ

    Хариулах