АН-аас З.Энхболдтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: З.Энхболд даргыг шүүх хуралд гурав дахь удаагаа ороход нь өнөөдөр яллаж шүүхээс хоёр жилийн хорих ял оноолоо. Өмнө нь Н.Алтанхуяг даргыг гурван удаа цагаатгаж дөрөв дэх дээр нь яллах нөхцөл байдлыг үүсгэж байгаа.
Ууг нь Монгол Улсын шүүхийг, шүүгч нарыг бид шударгаар өөрсдийн итгэл үнэмшлээр асуудалд хандаж шүүн тасалдаг гэж ойлгодог. Гурван удаа шүүгээд дөрөв дэх дээр нь итгэл үнэмшил нь өөрчлөгдчихдөг. Бид шүүхэд хүндэтгэлтэй хандах ёстой ч гэсэн эргэлзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ.
АН-ын 50 нас хүрсэн улс төрчид дээр дахиж ямар хэрэг тохохыг таашгүй. Улс төрийн зорилгоор яллах үйл явц өрнөж байна. Гэхдээ бид шүүхдээ хүндэтгэлтэй хандана. Өнөөдөр маш харамсалтай баасан гараг болж байна. Энэ үйл явдлыг АН-аас эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.
З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг бол 5 дахь жил рүү гээ орж байна. Хэргийг хоёр үндсэн бүрэлдэхүүнээр өмгөөлөх үйл ажиллагаа явуулсан. Нэгдүгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг шалгах явц хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж маргасан. Хоёрдугаарт гэмт хэрэг биш, хавтаст хэрэгт ямар ч нотолгооны зүйл байхгүй гэж маргасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг давж заалдаж гомдол гаргана” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.229.94.89
Ene2 tusgai gazar tarvalzaj. Ergelt avch nairlaj bgad 2jil ni ungurnuu sanaa zoovoltgui
Хариулах59.153.114.117
Ан ыхан намынхнаа өмөөрөхөөс илүү хуулийн байгууллагын шихэчлэхэд уогцоор гь анхаараач дээ Дзр эсгэж улс төр хийх хэрэггүй АН мэлэглэл хийлээ гээд З яэнхөолдыг суллахгүй Чухам ямар хэрэг хийсэн юм Хийгээгүй юм бол үнэмшилтэй нотолгоо гь харагдахгүй байна
Хариулах202.126.89.70
битгий худлаа яриад бай З.Энхболд төрд хэрэгтэй хүн шүү монгол улсаа боддог хүн олон ч зөв шийдвэр гаргаж байсан.
Хариулах202.9.46.110
Энхболдыг төрийн өмчийн хороонд байхаасаа эхлээд хулгайч байсныг чи ч мэднэ млнголчууд бүгд мэддэг
Хариулах