АН-ын гишүүн З.Энхболдыг шүүхээс гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хассан. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “З.Энхболд дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг хүчтэй мэдэгдэл хийсэн. УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт хийж байгаа нь үндсэн хууль зөрчсөн хэрэг, Монгол Улсын Ерөнхийлөгч огцрох болзлоо хангалаа гэж хэлснийх нь төлөө энэ хүнийг өнөөдөр шоронд хийж байна.
Үүнийг би захиалгатай гэж бодож байна. Ардчилсан Намаас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой лидерүүдийг агнаж байна. Ерөнхийлөгчийн шүүмжилсэн бүхэн шоронгийн хаалга татаад байх юм уу, тэр хүний захиалсан болгоныг бид хийх ёстой юу. Энэ хүний бүгдийг атгах санаархлыг АН-ынхан дуугүй байж байгаад гүйцэлдүүлэхгүй. Бид тэмцлийн бүх хэлбэрийг сонгох болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.117
Гишүүн байж худлаа яриад баых хэрэггүй яхүн бүр мэдэж байгаа З Энхболдыг шалгаад хэлэн жил болсон биз дээ Юм байгаа болоод хоер жил өгч байгаа юм байлгүй дээ
Хариулах202.126.88.64
Эргүүлэн татах хууль батлагдаж огт болохгүй тэгвэл дарангуйлалд монгол улс халтиран орно. Гоё үгэнд итгэж болохгүй Ардчилалд аюул учирна
Хариулах202.9.46.110
Хулгайчид шоронгийн хаалга татах ёстой болохоос ордны хаалга татахгүй харамсалтай нь монголд чамаас авахуулаад ордны хаалга татаад байдаг уг нь шоронд л байх ёстой эм
Хариулах103.229.123.135
АН МОНГОЛЫН ХАМАГ БАЯЛГИЙГ ЗАРСАН БАЯРЦОГТОО БУРХАН ШИГ ШҮТЧИХЭЭД. БАЙГААГ ЧИНЬЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ. АРИУН ЁС УУ ЭНЭ ЧИНЬ.
Хариулах66.181.160.9
Танай Женко л тийм жишиг тогтоосон шүү дээ!!!!!
Хариулах