Х.Нямбаатар: Зөвшөөрлөөс чөлөөлж буй 100 гаруй үйлчилгээн дунд ТҮЦ гэж нэг ч үг байхгүй

Х.Есү
2026/04/20

Туулын хурдны замын ажлыг эхлүлэх болсон талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр, “Туулын хурдны замыг үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ өнөө маргаашдаа ажлаа эхлүүлэхгүй. Олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ёстой юм байна. Мэдээллийг иргэддээ илүү их хүргэх ёстой байна.

Энэ асуудал бол 10 гаран жилийн өмнөөс яригдсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх баримт бичгийн асуудлуудад тусгагдсан.

Ерөнхий сайдын “Чөлөөлье” гэдэг аяны хүрээнд Нийслэл Улаанбаатар хотоос олгодог мэдэгдлийн тогтолцоотой 100 гаруй үйлчилгээнүүдийг чөлөөлсөн. Тэдгээр бизнесийн жагсаалтыг би өөрийн цахим хуудас дээрээ тавьсан. Түүн дотор ТҮЦ гэдэг нэг  ч үг байхгүй. Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцэж байна.

Би гуравдугаар сарын 15-нд скүүтер, мопедтой холбоотой захирамж гаргасан. Зөвхөн унадаг дугуй болон мопедын тэмдэглэгээтэй замаар явна, явган хүний замаар огт явж болохгүй. Захирамжийг Цагдаагийн Ерөнхий газар хэрэгжүүлэх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.185
    Өчигдөр

    Нян баатар худалаа Миний монгол Хятад улс их рож ирээд бн одоо яахавээ

    Хариулах