Шадар сайд Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Гэм буруу нь дээд шүүхээр тогтоогдоогүй байхад аль нэг асуудлыг, аль нэг компанийг нэрлэж буруутгаж болохгүй. Түүхийг нь сөхвөл олон асуудал бий. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-доор би та бүхэнд мэдээлэл өгсөн. Түүнээс хойш хоёр хоногийн дараа үзэл баримтлалыг нь боловсруулаад дууссан. Гурван сарын 25-нд миний албан бланк дээр буусан байгаа.
Манай Үндэсний эвслийн дөрвөн гишүүн өөрсдөө нүүрсний хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг хөндөж зарласан. Хуулиараа түр хороо байгуулахад 32 гишүүн шаардлагатай. АН, МАН ямар байр суурьтай байгааг мэдэхгүй байна. Үнэхээр энэ асуудлыг мухарлаж шалгая гэвэл нөхдүүдийн тусламж хэрэгтэй. Нотлох баримт ярих цаг болсон.
-Туулын хурдны замыг Засгийн газраас зогсоосон. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Туулын хурдны зам хэрэгтэй. Хууль хяналтынхан нь хурдан шалгаад ажлаа урагшлуулах ёстой. Эд түгжрэлтэй үед багадаа л гурван цагийн машин дотроо хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөөдөг шүү дээ. Хүний эрүүл мэндийн асуудал ч хөндөгддөг. Цаг алдалтаас үүдэлтэй эдийн засгийн маш том хохирол байгаа.
Мэдээж байгаль экологийн асуудал чухал байлгүй яах вэ. Үүнийг аль аль талдаа зөв зохистойгоор шийдэж болно. Хуулийн байгууллага асуудлыг хурдан шалгаж тогтоогоод асуудалгүй бол энэ ажил урагшлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна