Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас ОХУ болон Казакстан улсуудтай хийсэн шатахууны хэлэлцээрийн талаар тодрууллаа.
Тэрбээр "ОХУ, Казакстан улсуудад ажиллаад ирлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын дотоодын зах зээлд суурилсан үнээр дизель түлш авахаар болж байна. Энэ нь өөрөөр хэлбэл дэлхий даяараа маш хүнд нөхцөлд байгаа үед, дэлхийн түүхэнд байгаагүй хямралтай байгаа үед хөнгөлөлттэй үнээр шатахуун авч байна гэсэн үг.
Зөвхөн тавдугаар сараар жишээ авахад дизель түлш литр тутамдаа 6400-6700 төгрөгийн хооронд хүрэх байсан бол 4300 байхаар болсон. ОХУ-ын Засгийн газар, төрийн өмчит компаниудад талархал илэрхийлэх ёстой. Ингэснээр өнөөдөр байгаа үнээсээ цаашид өсөхөөргүй болсон. Үндсэндээ он дуустал үргэлжлэх гэрээ хийсэн. Үр дүнд нь ард иргэд, ААН-үүдийн нуруун дээр ирэх 1.8 их наяд төгрөгийн ачааллыг авч хаяж чадлаа.
Казакстан улсын хувьд түүхий газрын тос авах талаар хэлэлцлээ. БНХАУ, ОХУ-тай тээвэрлэлтийн асуудлаа ярилцаж чадвал Казакстанаас түүхий газрын тос авах боломж нээгдлээ. Ямар ч байсан тулаад ирчихсэн байгаа хэн ч хүлээж байгаагүй асар том цохилтыг даваад гарчихаар боллоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна