О.Батнайрамдал: Боловсролын сайд Л.Энх-Амгалан өмнөх сайдаа муулж, намайг элдвээр хэлж байхаар БЗС-ийн эргэн төлөлтөө сайжруул

С.Гандэлгэр
3 цаг 27 минутын өмнө

Боловсролын зээлийн сангийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа. 

"2026 оны эхний улирлын байдлаар боловсролын зээлийн эргэн төлөлт 3.8 тэрбум төгрөг. Эндээс гадаад зээл 340 сая байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулчхаад эргэн төлөх дээр нь анхаарах ёстой. Энэ асуудлыг нь бид нар гаргаж ирэхгүй бол хэн гаргаж ирэхгүй бол хэн гаргаж ирэх байсан юм. Л.Энх-Амгалан сайд өмнөх сайдаа л муулаад ярихын оронд ажлаа хийх хэрэгтэй байна. Зээл эргэн төлүүлдэг газар биш гэж сонин юм ярихын оронд зээлийн эргэн төлөлтөө хангаач. 2026 онд 145 тэрбум төгрөг БЗС-ийн эргэн төлөлтөөр санхүүжиж бусад хүүхдүүдэд боломж болж очих ёстой. Гэтэл энэ жилийн эхний улиралд 3.8 хан тэрбум байна шүү дээ. Энэ мөнгө бусад хүүхдүүдэд боломж болж очих ёстой. Эцэх эхчүүд БЗС-руу утасдаж асуухад энэ жил 10 хан хүүхэд л хамруулах боломжтой гэж хариулж байна гэнэ. Энэ төсөв нь эргэн төлөлтөөр орж ирэх ёстой. 

Боловсролын сайд зээлээ төлөөгүй сайд нараас зээлийн төлөлтийг нь эхлүүлэх хэрэгтэй. Өөрөө ч дүүгийнхээ, эхнэрийнхээ зээлийг төлсөн үү гэдгийг анхаарах ёстой. Өөрөө хоёр дахь удаагаа сайд хийж байгаа олон юм ярьж байхын оронд шийдэх шаардлагатай байна." гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна