Х.Ганхуяг: Бодь группын мухар төмөр замын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж, хэлэлцэх ёстой

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас нүүрсний оффтейк гэрээг хянан шалгах түр хороог байгуулах эсэх асуудал дээр байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, “Бодь группын мухар төмөр зам барьсан асуудлыг хянан шалгах түр хороо байгуулж, хэлэлцэх л ёстой. Албаар мухар төмөр зам барьсан юм уу гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Зориудаар төмөр замыг зөрүүлсэн асуудал байдаг.

Оффтейк гэрээ гэдэг маань бараа өгнө гэсэн амлалтын бичгээр үээл авч байна л гэсэн үг шүү дээ. Үүн дээр би анхнаасаа л эсрэг байр суурьтай байсан. Муугаар хэлэхэд ломбардны хүүгээр мөнгө зээлээд байгаа асуудал шүү дээ. Асар өндөр хүүтэйгээр л мөнгө зээлээд байна гэсэн үг.

Нууцын хуульд бид өөрчлөлт хийх ёстой юм л даа. Энэ гэрээг нууцад авах ямар ч шаардлага байхгүй. Хянан шалгах түр хороотой хэд хэдэн асуудал яригдаж байна. Бид тулгамдаж байгаа асуудлаараа л түр хороо байгуулах ёстой” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна