Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудал дээр ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх тал дээр Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрбээр, “Манай гэр бүлийн хүн компаниараа дамжуулж тендер авсан асуудал байхгүй. Би үүнийг шалгуулна гэдгээ хэлсэн. Энэ бохир улстөржилтийг гэр бүл хүүхэд рүү оруулдаг техникээ болиоч ээ гэж уриалж байгаа юм. Хувь хүн рүү дайрч болно асуудалгүй.
Сэлбэ 20 минутын хот төлөлвлөлтийн дагуу хот барьж байгаа асуудал. Хот төлөвлөлтийг хувийн компани хийдэггүй. Хот төлөвлөлтийг Нийслэл болн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдөө удирдаж хүндээ ээлтэй хот буюу төр засаг ашгийн төлөө биш хүндээ ээлтэй нийгмийг бүтээх гэж явдаг.
Ийм учраас энэ төсөлд төр оролцож 50га газар ногоон байгууламжтай, хамгийн анхны зэс шугам хоолойтой, хүүхэд амьдрахад ээлтэй, олон улсын сургууль, цэцэрлэгтэй, үйлчилгээний байгууллагатай 20 минутын дотор бүх үйлчилгээндээ хүрч болохоор хотыг байгуулж байна. Сэлбэ дэд төслийн хувьд хувийн ашиг сонирхолтой компани байхгүй.
Бид сайхан хотод амьдрах цаг нь болсон. Тиймээс Улаанбаатар хот энэ мега төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Сэлбэ 20 минутын хот төсөл одоо байгаагаараа үргэлжлэх юм бол 2027 оны долдугаар сараас эхлэн эхний орон сууцууд ашиглалтад орно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна