Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүлэнгийн УЦС зэрэг нэр бүхий төслийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ үдээс өмнөх хуралдаанаараа хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нефть боловсруулах үйлдвэр чухал гэдэг үнээн. Яагаад гэвэл бид хүнс, хувцастаа тэрбум ам.доллар зарцуулдаг хэр нь машиныхаа хоолонд 2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь буруу болчихсон байхгүй юу. Тиймээс энэ хандлагаа засахгүй бол болохгүй байна. Автомашиныхаа хэрэглээг татвараараа зохицуулаад явахгүй бол хүнээсээ илүү хоол иддэг машинтай улс гэж хаана байдаг юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна