УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр албан тушаалын хэргээр Шүүхээс хоёр жилийн ял авч, эдэлж буй УИХ-ын дарга асан З.Энхболдыг эргэжээ.
Тэрбээр энэ талаар З.Энхболд даргыг би эргэж очсон. Тэнд өрөөнд нь хамт хоригдож байгаа хүмүүсийнх нь тухай яриаг сонсож байхад залуугийн яриаг сонсоход Зөрчлийн хуулиар 600 мянган төгрөгөөр торгуулсан залуу торгуулиа тав хоног төлөөгүйн төлөө 40 хоног хоригдох ял сонсож байна.
Энгийн хүмүүст бол зүгээр л хорих газрыг дүүргэдэг процесс явдаг, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийг шалгаж байгаад замын дунд орхичихдог. Хуулийн орчинд маш их эргэлзээ байна. Жишээ нь, АТГ-т маань яг авлигын хэргийн илрүүлэлт рүү, шалгалт руу орох хүн хүч байна уу үгүй юу.
Эрүүгийн хуульд “Албан тушаалын хэрэг” гэдэг заалт байгаа болохоор ямар нэг хохирол байхгүй, улсын төсвийг идэж уусан юм байхгүй төрийн алба хаагчдын ажлын зөрчил рүү давхиж ороод, гаргасан шийдвэрийг нь мушгих боломж байгаа учраас сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гэх мэт төрд алба хашдаг 100,000 хүний араас яваад жинхэнэ хулгай хийж байгаа, жинхэнэ авлига авч байгаа хүмүүсийн араас явах хүн хүч нь хүрдэггүй юм байна.
Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, хэт өргөн хүрээнд шалгах эрх өгснөөсөө болоод хүн хүч хүрэлцдэггүй байдлыг ч анхаарах хэрэгтэй юм байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.85
Зөв хардаг юм бна
Хариулах