АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын амь насанд халдахыг оролцсон Коул Томас Аллен халдлага үйлдэхээсээ хэдэн минутын өмнө гэр бүлийнхэндээ зурвас илгээсэн байжээ.
Тэрбээр зурвасдаа өөрийгөө Нөхөрсөг Холбооны алуурчин /Friendly Federal assasin/ хэмээн бичсэн байсан аж.
Мөн Д.Трампын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар сэтгэл дундуур гомдолтой байгаа талаар дурдсан байжээ. Энэ нь түүний үйлдэл улс төрийн зорилготой болохыг баталж байна гэж хуулийн үзэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийг “Washington Hilton” зочид буудалд Цагаан ордны сэтгүүлчидтэй зоог барьж байх үед зэвсэгт этгээд амь насанд нь халдахыг оролдсон хэрэг гарсан. Халдагч этгээд Ерөнхийлөгч Д.Трампын хамгаалалтын ажилтан руу гал нээсэн бөгөөд үүний улмаас Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг хэрэг болсон газраас даруй гаргах арга хэмжээ авсан юм.
Сүүлд халдлага үйлдсэн этгээд нь Калифорни мужийн Торренс хотын харъяат, 31 настай эрэгтэй Коул Томас Аллен гэгч бөгөөд тухайн зочид буудлаар үйлчлүүлж байхдаа энэ хэргийг үйлдсэн гэсэн мэдээллийг хуулийн байгууллага ил болгосон бөгөөд гэмт этгээд халдлагынхаа үеэр өөрөө шархадсан тул Вашингтон хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаад удахгүй ял тулгана гэж Ерөнхий прокурор Тодд Бланш мэдэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна