Х.Нямбаатар: Эрх мэдэл байдаг бол цаазлаад явах нь л дээ

Т.Отгонсувд
2 цаг 57 минутын өмнө

Туулын хурдны замын төслийг Засгийн газраас түр зогсоож, хууль хяналтын байгууллага шалгаж буй билээ. 

Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Туулын хурдны замын талаар олон талын байр сууриуд өрнөөд буй. 

Мөн "Хурдны замын Хятад компани урьдчилгаа төлбөрөөс Т.Өгөөдэйбаатарт 230 тэрбум шилжүүлж, энэ мөнгөнөөс 110 тэрбумыг Х.Нямбаатарт шилжүүлжээ" гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл уг мэдээллийг худлаа гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Тэрбээр "Шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байхад шонд өлгөж соошлоор ялалдаг хар технологи монголд нутагшжээ. Цаазаар ав гэсэн комент хүртэл харагдлаа. Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдэг нь харагдаж байна. Эрх мэдэл байвал цаазлаад явах нь л дээ. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч давшлах бол энүүхэнд. Худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх бол хэрээс хэтэрсэн.

Ийм дүрэмгүй, увайгүй, эрээ цээргүй, ёс зүйг уландаа гишгэсэн бүлэглэл эрх мэдэлд шунан, асар их санхүүжилтээр гүтгэн доромжлох ажил хийж байна" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.2
    1 цагийн өмнө

    Zul behehiin umne bad ard against geh ulger boloh vii dee

    Хариулах