НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Үнэн ба Зөв намын Ш.Мөнхсайхантай нар “Професионалстрой” компанийг хамтран эзэмшдэг бөгөөд “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг нээн шалгаж буй.
Тэднийг 48 цагийн хугацаатай саатуулаад өчигдөр сулласан байна. Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар уг хуралд оролцож байна.
Түүнд нээсэн хэргийн талаар өөрөөс нь тодруулахад "Сэлбэ төсөлтэй холбоотой АТГ-аас манай гэрт нэгжлэг хийсэн. Хайсан зүйлээ олсон эсэхийг мэдэхгүй байна. Би хамт хайлцсан. Их хэмжээний мөнгө төгрөг олдоогүй. Хэдэн дэвтэр, цаас хураагаад явсан. Тэр оройдоо надаас мэдүүлэг аваад, тогтоод танилцуулаад 48 цаг саатуулсан. Өчигдөр сулласан.
Би “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг. Намайг ОХУ-д явж байх үед манай компани тендерт шалгарсан. Миний оролцоо, нөлөө юу ч байхгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна