Ц.Мөнхтуяа: Би машин барьж яваад хүн мөргөөгүй, мопедтой залуугийн буруу байсан

Х.Есү
2 цаг 51 минутын өмнө

Өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа зам тээврийн осол гаргаж, ослын газраас явж байгаа бичлэг цахим орчинд тархсан. Уг асуудалтай холбогдуулан түүнээс тодруулга мэдээллийг авахад дараах хариултыг өглөө.

Тэрбээр, “Өчигдөр яг ордны баруун хаалганаас гараад жолоочтойгоо явж байсан. Биднийг яг эргэж байхад эсрэг урсгалаас мопедтой хүн ирээд миний машиныг мөргөсөн.

Би машин бариагүй, хуралтай байсан учраас жолоочдоо үлдээгээд гараад явсан. Тэгсэн чинь л хүмүүс намайг хаяад явчихлаа гэж ойлгосон байна. Мөргөсөн залуу маань уучлалт гуйсан. Цагдаагаас ирээд тэр залуугийн буруу байна гэж хэлсэн. Тэр залуу өөрөө эмч залуу байна лээ. Манай жолоочоор дамжуулж надаас уучлалт гуйсан байна лээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна