АН-ын хэсэг гишүүд С.Баярцогтыг ЕНБД-аар жинхлэхийг эсэргүүцэж, намын даргадаа шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрбээр, “Цаг хугацаа нь арай болоогүй байна. Цагийн юмыг цагт нь яръя л даа. Ирэх долоо хоногт АН олонхооро асуудлаа ярилцаад шийднэ. С.Баярцогтыг ЕНБД-аар томилох эсэх нь удахгүй тодорхой болно. Нам гэдэг чинь олон хүний оролцооны байгууллага шүү дээ. Асуудлаа тэндээ яриад халаад, шийдээд явдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна