Дээд шүүх Р.Батболдыг хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

Zuv.mn
2 цаг 38 минутын өмнө

ИЗНН-тай холбоотой хоёр ч хүсэлт Дээд шүүхэд очоод байгаа талбаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Батболдын энэ сарын 9-ний өдөр гаргасан намын Онц их хурлын шийдвэр буюу өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлт, ИЗНН-ын шинэ дүрмээ батлуулах хүсэлт. Тэгвэл Р.Батболдын хүсэлтийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал өнөөдөр товлогджээ.

Р.Батболдын тухайд, хэсэг хүн цуглуулан Онц их хурал гэгчиг хийж өөрийгөө даргаар сонгосон.     

Иргэний зориг ногоон намын дүрмийн хороо 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж Р.Батболдод холбогдох энэхүү ёс зүйгүй үйлдлийг хэлэлцээд

- Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан

- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн

- Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн байна. Дээрх үйлдлүүд нь намын үндсэн үнэт зүйлс болох дотоод ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн тул Намын дүрмийн холбогдох заалтыг үндэслэн Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан юм.

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна