Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг энэ сарын 8-нд Дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэх болсон талаараа ҮХЦ мэдээлээд байна.
Монгол Улс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа буюу нийт найман жилээр сонгож байсныг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгохоор болгосон. Харин Үндсэн хууль өөрчлөгдөхөд бусад хууль дагаж өөрчлөгддөг бичигдээгүй хууль тухайн үед яагаад ч юм бэ хэрэгжилгүй өнгөрчээ.
Яагаад ч гэж, Х.Баттулга Ерөнхийлөгч дахиж нэр дэвших боломж үүсэх гээд байсан тул алгасжээ. Тэгээд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь хэвээрээ үлдчихэж. Яг энэ зөрчлөөр иргэн ҮХЦ-д хандсан юм байна.
Энэ нь яалт ч үгүй зөрчил мөн тул ҮХЦ маргаан үүсгэн шалгаж буй. Харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор “Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь сэргэнэ” гэсэн мэдээлэл гарч байгаа нь анхаарал татаж байна. Учир нь, дахиж нэр дэвших эрх түүнд 2021 онд л бодитойгоор байсан юм.
Одоо ҮХЦ асуудлыг авч үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх асуудал л яригдах ёстой. Үндсэн хуулийг хуульд нийцүүлнэ гэж байхгүй. Гэтэл Х.Баттулга дахин нэр дэвших асуудал яригдаж байгаа бол терм буюу дахин сонгогдох асуудлыг ч хөндөж байж ч болзошгүй.
Хэрвээ Үндсэн хуулиа Ерөнхийлөгчийн тухай хуульд нийцүүлэн өөрчилж гэмээ нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч дахин нэр дэвшиж өрсөлдөх боломжтой юм. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацааныхаа талаар олон нгийтэд нэг бус удаа хандаж байсан бөгөөд түүндээ “Би дахиж ЗУРГААН ЖИЛЭЭР СОНГОГДОХГҮЙ” гэж хугацааг онцолж байсан нь хачин. "Зургаан жилээр соногдохгүй" гэдэг нь цаанаа “Дөрвөн жилээр бол сонгогдоно” гэсэн утга байж болохыг үгүйсгэхгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.233
Мэдээж Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулна үндсэн хуульд нийцүүлж өөрчлөлт хийхгүй өдий хүрсэн тул УИХ д хариуцлага тооцно
Хариулах