Европын холбооны 30 гаруй улсын нөлөө бүхий удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцохоор Армен улсад цуглаад байна.
Армен улс нь гуравхан жилийн өмнө ОХУ-ын хүчтэй нөлөө бүхий улс гэж тооцогддог байсан бөгөөд энэ нь цэрэг, улс төр, эдийн засгийн салбарт илэрдэг байв. Тухайлбал, ОХУ нь Арменид цэрэг байрлуулсан, Европт 600 ам.доллараар /1000 м3/ зардаг байгалийн хийгээ Арменид 177.5 ам.доллараар зардаг байв. Гэвч гурван жилийн өмнөөс арменчуудын хандлага өөрчлөгджээ.
2023 онд Азербайжан улс Армен руу цэрэг оруулж, Уулын Карабахыг эзлэн 100 мянга гаруй арменчуудыг тус бүс нутгаас хөөж гаргахад ОХУ-ын цэрэг хөдөлсөнгүй. Харин Европын холбооны шууд оролцоотойгоор буюу зуучлалаар энхийн яриа хэлэлцээрүүд явагдсан аж. Аюулгүй байдлын механизм нь ажиллахгүй байгааг мэдсэн арменчууд түүнээс хойш Европын холбоог түших болж, Евро интеграцийг хэлүүлэх хуулийг 2025 оны гуравдугаар сард баталжээ.
Өнөөдөр Ереванд Европын холбооны 30 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нараас гадна Канадын Ерөнхий сайд оролцсон дээд хэмжээний уулзалт /Европын улс төрийн нийгэмлэг/ Ереванд болох бол маргааш Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста нар оролцсон Европын Холбоо-Арменийн түүхэн дэх анхны хоёр талын дээд хэмжээний уулзалт болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна