УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг сонгох асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байгаа билээ. Мөн үүнтэй зэрэгцэн ЕНБД-аар С.Баярцогтыг батлах зэрэг асуудлуудад Ардчилсан нам нэгдсэн байр суурьд хүрч чадахгүй нөхцөл байдалтай буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөрөөс тодрууллаа.
Л.Гантөмөр "Би Ардчилсан намыг буцаад учиргүй эвдрэлцэхгүй байх гэж бодож байна. Улс төрийн намын хуулиар намын дарга нууцаар санал хураалтаар гардаг. Тэр хүн нь өөрийн багаа зарлах эрхгүй байгаад байгаа юм. Зүй нь ЕНБД, бүлгийн даргаа өөрөө томилоод явах ёстой ч тийм эрх алга.
Би албан тушаал, нэр дэвшилт гээд бүгдийг фракциудад нь хувааж өгсөн. Энэ бол аргаа барсан үйлдэл шүү дээ. Байгаа хууль нь ийм болохоор аргагүй.
Мөн Ардчилсан намын доторх фракциуд өөрт байхгүй их зүйлийг намын даргаас хүсэх хэрэггүй. Олонхиороо дэмжсэн бол хүлээн зөвшөөрөөд, цөөнхийнхөө үгийг сонсохыг л анхааруулах учиртай.
ЕНБД-ын асуудал дээр ард түмэн шударга ёсыг хүсэж, түүний төлөө явах сөрөг хүчнийг л нэхэж байна. О.Цогтгэрэл дарга үүнийг бодож байгаа байх. Манай намын ЕНБД бол МАН шиг их эрх мэдэлтэй биш шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна