УИХ-ын гишүүн Хотын дарга Х.Нямбаатарын талаар "Х.Нямбаатар саарал цамц өмөж явалгүй өрөөндөө зангиатайгаа сууж байвал татвар төлөгч бидний мөнгө бродьюр солих гэх мэт үргүй зардлуудад зарцуулагдахгүй байх гэж залбиртлаа аргаа барж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Харин үүнд нь Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Тэрбээр "Нэр бүхий УИХ-ын гишүүд хоёр жил гишүүн биш Нийслэлийн төлөөлөгчийн ажил хийлээ.
Ер нь НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу?
Энэ удаагийн УИХ-ын гишүүд хоёр жил НИТХ-ын ажил хийлээ. Олон түмэн харлаа. Эдгээр хүмүүсийг УИХ-д дахиж сонгомооргүй юм байна. Уг нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн дэвшилтэт талуудын нэг нь Нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээг тодорхой болгож, Эрх мэдэл хуваарилах зарчмыг тулгуур болгосонд оршдог.
Гэтэл энэ удаагийн парламентын нэр бүхий хэдэн гишүүд энийгээ ойлгодоггүй юм уу эсхүл хэн нэгний даалгавраар хуульгүй мэт авирлаж ирлээ. Гишүүн болоход, сургалтад суулгаж эрх мэдлийн зааг ялгааг зааж өгдөг болмоор байна. Хоёр жил болчхоод толгойных нь эpгүү гараагүй юм чинь үлдсэн 2 жилд юу ч хүлээх билээ дээ. Энэ хоёр жил энэ хэдэн гишүүд минь дараах хэдэн ажлыг хийлээ:
1. Хэд хэдэн удаагийн төсөв баталж өөрсдийн тойрог нэртэй авлигын төслүүд сургууль, цэцэрлэг, замын мөнгө тавиуллаа. (өөрсдийн хамааралтай компаниар гүйцэтгүүлсэн.)
2. Хоёр Засгийн газар огцруулж З дахь Засгийн Газраа байгууллаа. Энд их хөдөлмөрлөцгөөсөн. Зарим нь унагах, зарим нь хамгаалах талд биеэ сайн vнэлж ажиллажээ. Бэлэн мөнгө авцгаасан ч гэх шиг. Зарим нь Хайгуулын лицензтэй болсон, Зарим нь олон тендер авсан ч гэж сонсогдох юм. Энэ хэд минь их хөдөлмөрлөсөн.
З. Гадаадад зугаалсан. Зарим нь энэ 2 жилийн хугацаанд 30 удаа зугаалсан. Яана даа энэ хэдэн нэр бүхий хүмүүс. Өөрсдийн толгойгүй хүний даалгавраар ингэж ч явах гэж дээ.
Нийслэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төвийн эрчим хүчний системд 350 МВ чадал нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийсэн. Одоо Улаанбаатар хот долоон эрчим хүчний төсөл дээр ажиллаж байна.
Бажаа чи өмнөх ажлаа хий. Харин би чам мэтээр ажлаа заалгахгүй" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ene hentiin pizda zailaach eee MUU BUZAR ULAAN KOMMUNISTAAA ZAIL
Хариулах202.9.46.142
Баян бажаа гэж өөрийгөө өргөмжилсөн хэрүүлч удамтай баярмаа авгай хотын ажилд хошуу дүрж ажлын садаа болж байхаар ахынхаа олон түмэнд учруулсан хохиролыг барагдуулаачээ.
Хариулах