Б.Баярбаатар: Ж.Эпштейний файлтай холбоотой сонсгол зохион байгуулна

Т.Отгонсувд
2 цаг 50 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ж.Эпштейнтэй холбоотой файлд Монголын тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн нэр дурдагдсан асуудлаар сонсгол зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Ж.Эпштейн нь бага насны охидыг садар самуунд уруу татсан, бэлгийн мөлжлөг явуулсан хүчирхийлэгч төдийгүй морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, үл хөдлөх хөрөнгөөр дамжуулан мөнгө угаадаг, улс орнуудын улс төрд нөлөөлж лобби хийдэг байсан нь 3.5 сая хуудас баримтаар нотлогдож байгаа. Эдгээр баримт дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр дурдагдсан.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн нь Ж.Эпштейнтэй цахим шуудангаар харилцахдаа "Нью-Йоркт удахгүй том сюрпризтэй очно, тэр нь монгол охин" гэх агуулгатай захидал бичиж байсан нь ил болсон. Энэ асуудалтай холбоотой Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ асрамжийн газраас олон өнчин хүүхэд өргөж авсан гэдэг ч өнөөдөр тэр хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй, эцэг эх нь авсан гэх эргэлзээтэй тайлбар өгдөг. Үүний цаана хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг байх вий гэх хардлага байгаа.

2014 онд буюу Дубайн гэрээ байгуулагдахаас нэг жилийн өмнө Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд Ж.Эпштейний урилгаар Дубайд очиж, 23 сая төгрөгийн үнэтэй тасалбар бүхий VIP танхимд морин уралдаан үзсэн байдаг. Энэ уралдаанд Монголын нэр дээр "Saturday" нэртэй морь уралдаж байсан нь баримтаар тогтоогдсон. Энэ уулзалтын дараа жил нь Дубайн гэрээ зурагдсан, мөн Ж.Эпштейнтэй хамт хооллож буй зургууд ил болсон зэрэг нь бэлгийн хүчирхийллийн шинжтэй бичлэгээр барьцаалагдаж, улс төрийн шийдвэр гаргуулсан байж магадгүй байгаа. 

"Бодь" групп буюу Голомт банкны төлөөлөл Ж.Эпштейнтэй уулзаж, хөрөнгө оруулалт татах нэрээр Монголын байгалийн баялагтай холбоотой төрийн нууцын зэрэглэлтэй байж болзошгүй мэдээллүүдийг солилцсон асуудал ч баримтуудад дурдагдсан.

Олон улсад энэ хэрэгтэй холбогдуулан Их Британи, Норвеги, Франц зэрэг улсууд өөрсдийн иргэд, өндөр дээд албан тушаалтнуудаа шалгаж, АНУ-аас албан ёсоор баримт мэдээллийг татаж авч эхэлсэн. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан АНУ-ын Хууль зүйн яам болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай яаралтай холбогдож, холбогдох материалуудыг татаж авах чиглэлийг хурлын протоколоор өгсөн. Энэ асуудлын эргэлзээг тайлж, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд ХЭҮК болон хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай" гэв. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    13 минутын өмнө

    ENE ULGERIIN BAATAR ARDIIN NAMIIN MULGUU NUHUR BAS IH TOM YARINAA KKK YU HELJ BAIGAAGAA OILGOHGUI AMITAN DAA HUURHII

    Хариулах
  • 202.55.188.89
    17 минутын өмнө

    Элбэгдорж Сайханбилэг 2ыг чихдээд авчирч чадахгүй төр байна гэрээр ой гутмаао

    Хариулах
  • 103.29.144.170
    41 минутын өмнө

    Монгол улс хүнээ тоолж бүртгэдэг бол тэр хэдэн хүүхдийг хаана байгааг дор нь тогтоомоор юм. Төр захиргаа чухам юу хийдэг нь тод бус. Оюу толгойгоос хамааралтай төлбөр өдөр бүр төлөгддөг гэх.Тэгвэл яагаад ийм ашиггүй байдлыг даамжруулаад байдаг нь сонин.Маний мэдэхгүй их л олон асуудал байх юм.

    Хариулах
  • 66.181.183.131
    1 цагийн өмнө

    Гүй болждээ энэ бол үндэстэн дамнасан дэлхийд байхгүй том асуудал бна шдээ хүний найма хүний махан идэштэн гээд айж зочирдхоор асуудал сонсогдоод бгаа шүү энэ олон хүүхдийн а уудлыг ил болгож ард түмэнд мэдээллээ хэрэгтэй төр хүнээ нэхэх эрхтэй шүү

    Хариулах