Шүүх Ардчилсан намд “Байрныхаа асуудлаар ХХБ-тай зөвшилц” гэжээ

Zuv.mn
1 цаг 16 минутын өмнө

Соёлын төв өргөө, Дуурийн театрын голд “хүзүүвч” гэгдэх, дээрээ Ардчилсан намын лого, урдуураа туг далбаа  бүхий өвөрмөц загвартай байр байсныг уншигчид санах биз ээ.

Ардчилсан нам "Ардчиллын өргөө" нэртэй шинэ байртай болохын тулд тухайн үеийн Улаанбаатар банк гэрээ байгуулж, гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулан байж уг байраа буулгасан ч тууринд нь нэг ч тоосго өрөлгүй өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл Ардчилсан нам, дарга О.Цогтгэрэл уг асуудлаар Шүүхэд маргаан үүсгээд байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр энэ сарын 5-гы өдөр гарчээ. Шүүх Ардчилсан намд эхний ээлжинд ХХБ-тай тохиролцох нэг сарын хугацаа өгч шийдвэрлэсэн байна. Намын дарга О.Цогтгэрэл өнөөдрийн 4/11 мэдээллийн үеэр энэ талаар мэдэгдлээ. 

2024 онд Ардчилсан намынхан ХХБ-наас газраа буцааж авах шаардлага тавьж, жагсаал хийж байсан. Энэ үеэр тухайн үеийн Нийслэлийн АН-ын дарга байсан Т.Батцогт “АН-ын удирдлагууд анх тухайн үеийн Улаанбаатар хотын банктай гэрээ хийж, газар дээрээ барилга бариулж, нэг хоёрдугаар давхарт нь 2200 мкв газрыг Ардчилсан намд авахаар тохиролцсон. Гэвч, гэрээний үүргээ биелүүлэлгүй 11 жил /Энэ жил 13 дахь жилдээ явж буй/ болсон. Гэрээний түвшинд маргаан үүссэн яваа. Энэ маргааш хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Магадгүй 20 гаруй жил ч болж магадгүй. Бидэнд ингэж хүлээх хугацаа байхгүй. Сонгууль бүрээр бид түрээсийн байранд мөнгө төлж, эсвэл гудамжинд ажиллаж ирсэн. Харин одооноос сонгуулийн штабаа энд байгуулж, өөрсдийн хүчээр хоёр давхар байр барина. Зөвхөн намын гишүүд гэлтгүй залуусыг, гарааны бизнес эрхлэгчдийг, шинэ технологийг дэмжсэн бизнес инкубатор төв байгуулна” гэж ярьж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна