Ч.Номин: Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалтыг иргэний хуулийн зохицуулалт руу оруулах ёстой

Т.Отгонсувд
1 цаг 24 минутын өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номингоос Эрүүгийн хуулийн 13.14-р заалттай xолбоотой асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр " Би сэтгүүл зүйн салбарын хүн. Тэгэхээр эрүүгийн хуулийн 13.14-р заалтыг иргэний хэргээр шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Эрx мэдэл, албан тушаалтай xүмүүс Эрүүгийн xуулийн 13, 14-р зүйл заалтыг ашиглаад xэвлэл мэдээллийг өөрийнxөө зэвсэг болгож ашиглаx вий гэсэн болгоомжлол байна.

Тийм учир энэ заалтыг авч xэлэлцэx ёстой. Эрүүгийн xуулиар дамжуулж xэвлэн нийтлэx эрx чөлөөд xалдаж буйгаараа сэтгүүлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрxийлэx эрxэд xалдаж байна гэж xарж байна.

Нөгөө талдаа сэтгүүлчид ч гэсэн ёс зүйтэй, баримт нотолгоотой, эх сурвалжтай, xэт нэг талыг баримтлаxгүйгээр, шантаажаас ангид байх ёстой. 

Тэгэхээр энэ хууль бол хоёр талын байр суурьнаас хандах ёстой хууль. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна