Д.Амарбаясгалан: Би намаасаа түтгэлзэхгүй

Т.Отгонсувд
2 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Түүнийг МАН-аас хөөх эсэх асуудал яригадаж, намын дарга Н.Учрал ч энэ талаар мэдэгдсэн. 

Энэ талаар тэрбээр "Улс төрийн нам дотор үзэл бодлын зөрчилдөөн байх ёстой. Тогтоол ус өмхийрдөгтэй адил улс төрийн нам ч үзэл бодлын зөрчилдөөгүй бол тогтвортой байж чадахгүй. 

Харин үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө буруутгаж болохгүй. Ярилцаж, ойлголцож, сайжруулж, шинэчлэх учиртай. Намайг МАН-аас өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгөх саналыг ХЕХ-ноос тавьсан. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоргүй байхад “Нүүрсний хулгайч” гэж цоллож буйг намаас өлгөж авч байгаа нь улс төрийн намын тухай хуулийг зөрчиж буй үйлдэл. 

Би хуулийн байгууллагад дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгч байгаа. Зарим нээсэн хэргүүдийг үндэслэлгүй байна, нотлогдоогүй байна хэмээн цагаатгуулах хүсэлтээ өгсөн байгаа. Хуулийн байгууллага хэн нэгнийг заавал буруутан болгохын төлөө ажиллах бус шалгаад гэм буруугүйг нь тогтоохын төлөө явах ёстой" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна